Дэлхийн хамгийн том дуран авиа ашиглалтад орлоо

2017 оны 3 сарын 15

            Дэлхийн хамгийн том дуран авиад тооцогдох БНХАУ-ын бүтээсэн “Fast” /Five hundred meter Aperture Sphercial Telescope/  дуран авиаг жуулчдад үзүүлж эхэлсэн талаар “People’s Daily China” мэдээлжээ. Уг дуранг өдөр бүр хоёр мянган хүн үнэгүй үзэх боломжтой аж. “Fast” нь дэлхийн хамгийн мэдрэмтгий радио дуран авиа гэж тооцогддог бөгөөд инженерүүдийн үзэж байгаагаар, уг дуран нь саран дээр гар утасны дохиог ч барих чадалтай ажээ.

Уг дурангийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд үзэгч, сонирхогчид телескопийн талбай руу орохын өмнө бүх гар утас, дижитал гэрэл зургийн болон дүрс бичлэгийн камер, зэргээ бүгдийг нь тайлж үлдээх ёстой юм. Уг дуран авиаг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд одоогоор мэдэгдэж буй оддоос хоёр дахин илүү тооны оддыг нээн илрүүлж чадах учраас таталцлын долгионы судалгаа, харьцангуйн ерөнхий онолын судалгаанд үсрэлт дэвшил гарна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41648
0 эможи
keyboard_arrow_up