Адольф Гитлерийн утас 243 мянган ам.доллар хүрчээ

2017 оны 3 сарын 15

“Alexander Historical Auctions” дуудлага худалгаагаар Адольф Гитлерийн цэргүүддээ тушаал өгдөг байсан Siemens брэндийн улаан өнгөтэй утас 243 мянган ам.долларын үнэд хүрчээ. Өнгөрсөн ням гаригт болсон дуудлага худалдаагаар мэргэжилтнүүд Гитлерийн утсыг 200-300 мянган ам.долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байжээ. Энэхүү утсыг Зөвлөлийн цэргүүд 1945 онд Берлиний хоргодох байрнаас олсон аж. Тэд утсыг Их Британийн офицер Ральф Рэйэрт дамжуулан өгсөн бөгөөд түүний гэр бүл энэхүү олдворыг 70 гаруй жил хадгалсан байна.

Дуудлага худалдааны компанийн энэхүү утсыг “Дэлхий даяар олон сая хүний амийг авсан бүх цаг үеийн хамгийн хөнөөлтэй зэвсэг” хэмээн тодорхойлжээ. Дашрамд дурдахад энэ дуудлага худалдаагаар Гитлерийн нохойны шаазан баримлыг 24.300 ам.доллараар худалдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41647
0 эможи
keyboard_arrow_up