Facebook-ийн хэрэглэгчдийн талаарх мэдээллийг мөрдөн мөшгихөд ашиглахыг хоригложээ

2017 оны 3 сарын 14

Facebook компани нийгмийн сүлжээнд хадгалагдаж буй хэрэглэгчдийнх нь талаарх мэдээллийг мөрдөн мөшгих зорилгод ашиглахыг программ зохиогчдод хориглолоо. Ингэснээр тус компани бодлогоо илүү нарийн тодорхой болгож байгаа ажээ. 

“Программ зохиогчид цуглуулсан мэдээллээ мөрдөн мөшгих хэрэгсэл зохион бүтээхэд ашиглах ёсгүй” гэж компанийнхан ярьжээ.

Өнгөрсөн онд Facebook компани мөн түүний салбар болох Instagram нь хэрэглэгчдийнхээ талаарх мэдээллийг Geofeedia компанид дамжуулан өгсөн талаар Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбооныхон олж мэдсэн байна. Geofeedia компани нь хууль сахиулах байгууллагын хэрэгцээнд зориулсан ажиглалтын хэрэгслүүдийг зохион бүтээх чиглэлээр дагнадаг байна. Тус компанийн тусламжтайгаар цагдаагийнхан жагсаал цуглаанууд, тэдгээрийн дотор Фергюсон хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүсийг тагнан мөшгиж байжээ. 

Энэ явдлаас хойш Facebook компани Geofeedia-д мэдээллээ өгөхөө зогсоосон юм.

Ажиглалт мөшгилтийн программ зохиодог, борлуулдаг программ зохиогчдын эсрэг зохих арга хэмжээ авсан гэдгээ Facebook-ийн удирдлага батлан хэлжээ.

“Бидний зорилго бол өөрийн бодлогоо хоёрдмол утгагүй, тов тодорхой болгох явдал юм” гэж тус компанийн аюулгүй байдлын хэлтсийн орлогч дарга Роб Шерман мэдэгдсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41609
0 эможи
keyboard_arrow_up