Пак Гын Хе Ерөнхийлөгчөөс огцорлоо

2017 оны 3 сарын 10

Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн шүүх өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хед холбогдох хэргийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн суудлаас огцрох асуудлыг баталгаажуулжээ. Ингэснээр түүний Ерөнхийлөгийн бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Тэрээр төрийн тэргүүний эдэлдэг эрх ямбыг өнөөдрөөс эхлээд эдлэхгүй бөгөөд Сөүлийн төвд байрладаг Ерөнхийлөгчийн өргөө буюу “Хөх ордон”-г орхих ёстой болж байна. 

Шүүх хурал орон нутгийн цагаар 11.00 цагт эхэлсэн (Монголын цагаар 10.00) бөгөөд нээлттэй явуулж, телевизээр шууд дамжуулан үзүүлжээ.

Энэ үйл явдалтай холбогдуулан Сөүлийн цагдаагийн газар онц байдал зарлаад байна. Солонгосын иргэдийн 77 хувь нь Пак Гын Хег хугацаанаасаа өмнө огцрохыг шаардаж буй. Хэрвээ шүүхийн шийдвэр эсрэгээр гарч, Пак Гын Хе суудалдаа үлдвэл олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх магадлал маш өндөр хэмээн болгоомжилсны үндсэн дээр учир ийнхүү онц байдал зарлажээ.

Сөүлийн цагдаагийн газрын мэдээлснээр, хотыг 271 хэсэгт хувааж, 22 мянган цагдаа бэлэн байдалд ажиллаж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41503
0 эможи
keyboard_arrow_up