Д. Трамп цагаачлалын талаарх шинэ зарлигийг баталлаа

2017 оны 3 сарын 09

Ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Суданы иргэдийг АНУ-д орохыг нь 90 хоногийн хугацаагаар хориглосон шинэ зарлигт гарын үсэг зурлаа. Лал шашинтан давамгайлсан улс орны иргэдэд ийнхүү хориг тавьсан нь хүний эрхийн байгууллагуудын эгдүүцлийг хүргэж байна. Цагаачлалын бодлогын талаарх Трампын өмнөх тушаалыг түдгэлзүүлээд байсан юм. Өмнөх зарлигаас ялгаатай нь хар жагсаалтаас Ирак улсыг хасчээ. Нэгэнт олгоод байгаа виз, эсвэл АНУ-д түр оршин суух эрхийг цуцлахгүй, тэдгээрийг эзэмшигчдийг АНУ-д нэвтрэх, эсвэл тэнд үлдэхийг зөвшөөрч байгаа аж. Дайн байлдаантай байгаа бүсийн нутгийн дүрвэгчдийг АНУ-д хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаатайгаар зогсоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41465
0 эможи
keyboard_arrow_up