Женевийн хэлэлцээ өндөрлөлөө
Швейцарийн Женев хотноо болсон Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээ өндөрлөлөө. Ес хоног үргэлжилсэн уг хэлэлцээрт Сирийн засгийн газар болон сөрөг хүчин, НҮБ-ын байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Бүс нутагт тогтвортой байдал бий болгох тухай уг хэлэлцээрийн сүүлийн өдөр талууд сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хурал хийсэн байна. Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура энэ удаагийн хэлэлцээрээр оновчтой шийдэлд хүрч чадаагүй бөгөөд төдийлөн амжилттай болсонгүй гэж мэдэгдсэн аж. Түүнчлэн хэлэлцээрт оролцсон Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид тун удахгүй шинэ хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар уламжилжээ. Талууд дараагийн хэлэлцээрээр голчлон анхаарал хандуулах ажлыг тодорхой болгож, шинэ хөтөлбөрийг баталсан гэнэ. Удахгүй хийхээр тохиролцсон шинэ хэлэлцээний хөтөлбөрийг “Дөрвөн багц” хэмээн нэрлэхээр болжээ. Тодруулбал, үндэстний эв санааны нэгдлийн Засгийн газрыг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгууль явуулах зэрэг Сирийн улт төрийн байдлын ирээдүйн талаар хэлэлцэхээс гадна, терроризмын эсрэг тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх эсэх асуудлыг энэ үеэр хөндөх аж.