Ш.Абэгийн бүрэн эрхийн хугацааг сунгав

2017 оны 3 сарын 06

Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам албан ёсоор дотоод дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг зургаан жил байсныг есөн жил болгож сунгажээ. Токио хотноо нээлтээ хийсэн тус намын бүгд хурлаар дээрх шийдвэрийг ийн гаргасан байна. Энэ талаар Ш.Абэ ярихдаа “Энэ нь миний удирдаж байгаа намын тав дахь бүгд хурал юм. Өнгөрсөн онд нам маань парламентын дээд танхимд олонхи болж чадсан гэв. Тус нам сүүлийн 27 жилийн хугацаанд анх удаа олонх болсон нь энэ аж. Ш.Абэ “Ард түмний дунд алдсан нэр хүндээ сэргээхэд бидэнд 25 жил шаардагдлаа. Нам маань ялалт байгуулсан тэр мөчийг үргэлж санах болно. Зорилготойгоор урагш тэмүүлцгээе” гэжээ. Либерал-Ардчилсан намын бүгд хурлаар гаргасан шийдвэр нь ирэх онд албаа орхих түүнд дахин нэг боломж болж байгаа юм. Юуны өмнө тэрбээр нам доторх сунгаанд нэрээ дэвшүүлж, 2021 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллах боломж юм. Ш.Абэ 2012 онд нам нь ялалт байгуулсны дараа Ерөнхий сайдын албанд томилогдсон билээ. Бүрэн эрхийн хугацаа нь 2018 онд дуусгавар болох байсан түүнд эдийн засгийн шинэчлэл хийх, 2020 онд Токиод болох зуны олимпийг явуулах зэрэгт боломж гаргаж өгөх тал дээр намын гишүүд нь байр сууриа нэг бус удаа илэрхийлж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41382
0 эможи
keyboard_arrow_up