Өмнөд Солонгосын дөрвөн намын төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр болно

2017 оны 2 сарын 21

Ардчилсан нам, Зөв нам, Ард түмний нам, Шударга ёс нам зэрэг дөрвөн намын  төлөөлөгчид өнөөдөр буюу 2 сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын Их танхимд уулзалт нээж тусгай хяналтын газраас товлосон хугацааг хойшлуулах зэрэг улс төрийн шийдэгдээгүй байгаа асуудлыг хэлэлцэнэ.

Ардчилсан намаас Чи Ми Э төлөөлөгч, Зөв намаас Жон Пён Гүг төлөөлөгч, Ард түмний намаас Паг Жи Вон төлөөлөгч, Шударга ёс намаас Шим Сан Жон төлөөлөгч энэ өдрийн үдээс өмнө  Улсын Их Хурлын VIP  өрөөнд нэг дор цуглан өөрсдийн санал бодлоо солилцох юм байна.

Уг төлөөлөгч нар тусгай шалгалтын хугацааг хойшлуулах талаар мэдэгдэх тухай  Хуан Кюу Ан ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхий сайдын зөвшөөрөл одоог хүртэл гараагүй  байгаа байдлаас болж тусгай шалгалтын хугацааг хойшлуулах шаардлага байгаа эсэхийг онцлон нэн даруй зөвшөөрөл олгох хэрэгтэй байгааг шаардах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41159
0 эможи
keyboard_arrow_up