Трамп, Абе хоёр Флоридад гольф тоглов
Өнгөрсөн бямба гаригт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр гэргий нарын хамт амралтын өдрөө Флорида муж улсад өнгөрүүлсэн байна. Энэ талаар “Комсомольская правда”-д мэдээлжээ. Трамп өөрийн твиттер хуудастаа "АНУ-д ерөнхий сайд Шинзо Абе-тэй цагийг сайхан өнгөрүүллээ" хэмээн бичсэн байна. Хоёр орны удирдагчид Вашингтон хотноо албан ёсны хэлэлцээ хийсний дараа Флорида мужийн Палм-Бич рүү нисчээ.
Kyodo агентлагийн мэдээлснээр, тэд Трампын хувийн амралтын газрын ойролцоох 27 нүх бүхий хоёр гольфын талбайд тоглосон байна. Хоёр орны удирдагчийн хэн хэн нь энэ спортод дуртай аж. Японы ГХЯ-наас мэдэгдсэнээр, Ш.Абэгийн өвөө бөгөөд Японы Ерөнхий сайд агсан Нобүсүкэ Киши АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Д.Эйзенхауэртэй мөн гольф тоглож байжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ