Facebook заргаа алдаж, 500 сая ам.доллар төлөхөөр боллоо

2017 оны 2 сарын 02

Бодит юм шиг мэдрэмж төрүүлдэг нүдний шил үйлдвэрлэгч “Oculus” компани шүүхийн шийдвэрээр “Zenimax” компанид 500 сая ам.доллар төлөхөөр боллоо.

“Oculus” нь Facebook-ийн сүлжээ компани юм. Шүүхийн шийдвэрийг давж заалдахаа Facebook мэдэгдээд байна.

“Oculus”-ийн үйлдвэрлэсэн Rift нүдний шил нь “Zenimax” компанийн нэлээн хэдэн жилийн өмнө гаргаж байсан бүтээгдэхүүнийг дуурайсан хэмээн шүүхэд гомдол гаргасан юм. Гомдол гаргагч технологи хулгайлсны төлбөрт хоёр тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч шүүх төлбөрийг 500 сая болгон бууруулжээ.

Facebook компани цагтаа “Oculus”-ийг хоёр тэрбум ам.доллараар худалдан авч байсан юм.

Марк Цукерберг бусдын технологийг хулгайлсан гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40573
0 эможи
keyboard_arrow_up