АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тангаргаа өргөлөө

2017 оны 2 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр /2017.02.01/ тангаргаа өргөн, үүрэгт ажилдаа орлоо. Рекс Тиллерсон нь газрын тос, байгалийн хийн ExxonMobil корпорацийн тэргүүнээр ажиллаж байсан хүн юм.

Шинэ Төрийн нарийн бичгийн даргын тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар байлцжээ.

Рекс Тиллерсоныг Сенатын гишүүдийн 56 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн санал өгчээ. Сенатын санал хураалтын дараахан тэрбээр тангаргаа өргөжээ.

Рекс Тиллерсонд дипломат албаны туршлага байхгүй нь гол дутагдал гэж хүмүүс үзэж байна. Гэвч түүний бизнесийн арвин туршлага, геополитикийн өргөн мэдлэгийг үнэлж байгаагаа Трамп санал болгохдоо тэмдэглэсэн.

Тиллерсон оросуудтай бизнесийн нэлээн холбоотой байсан нь АНУ-ОХУ-ны харилцааг шинэ шатанд гаргана гэсэн найдварыг төрүүлж байгаа юм. 1990-ээд онд Тиллерсон Exxon корпорацийн ОХУ-ын Сахалин дэх төслийг удирдаж байсан бөгөөд тухайн үедээ одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй ажил хэргийн холбоотой байжээ. Мөн 2011 Exxon оросын “Роснефть" компанитай Арктик болон Сибирьт газрын том олборлох гэрээг үзэглэж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40569
0 эможи
keyboard_arrow_up