"GM", "Honda Motor" хамтарч устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин үйлдвэрлэнэ

2017 оны 1 сарын 31

"General Motors", "Honda Motor" компаниуд 2020 оноос эхлэн устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин хамтарч үйлдвэрлэнэ гэж мэдээллээ. Тус хоёр компани технологио хөгжүүлэх зорилгоор түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх тухай хэлэлцээрийг гурван жилийн өмнө байгуулсан юм. Автомашин үйлдвэрлэгчид 85 сая ам.долларын хөрөнгө бүхий хувь нийлүүлсэн компани байгуулж, Мичиган дахь "General Motors"-ийн үйлдвэрт үйл ажиллагаагаа явуулна гэж хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Мөн хувь нийлүүлсэн компани байгуулснаар 100 орчим ажлын байр шинээр бий болгож, хоёр компанийн гүйцэтгэх захирлуудаас бүрдсэн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ТУЗ үйл ажиллагаа явуулах юм байна. "Honda", "General Motors" компаниудад ажилчдаа мэргэшүүлэхэд нь туслах зорилгоор Мичиган мужаас хоёр сая ам.долларын урамшуулал олгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40493
0 эможи
keyboard_arrow_up