Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Ассад 88,7 хувийн санал авч ялалт байгууллаа
Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд Башар Ассад 88,7 хувийн санал авч, гурав дахь удаагаа сонгогдсоныг парламентын дарга албан ёсоор зарласан байна. Харин Сирийн үндсэн хуулийн шүүх сонгогчдын 73 хувийн санал авсан гэж мэдэгджээ. Өрсөлдөгч Хассан Аь-Ноури 4,3 хувь, Махер Хажжар 3,2 хувийн санал авчээ. Санал хураалт Засгийн газрын хяналтанд байгаа мужуудад явагдсан бол зүүн хойд, мужуудад босогчдын тэмцэл хөдөлгөөн өрнөсөөр байна. Сирийн ард түмэн бүх нийтээрээ сонгуульд оролцоогүй учир Ассадын ялалтыг олон улс хүлээн зөвшөөрөх нь эргэлзээтэй ажээ. Түүнийг иргэний дайны дундуур, босогчдын саналыг үл харгалзан сонгууль явуулсан хэмээн шүүмжилж байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн хөрш зэргэлдээ Ливан улсад айлчлахдаа уг сонгуулийг утгагүй зүйл боллоо хэмээн мэдэгджээ.