Дэлхийн хамгийн урт дугуйн зам ашиглалтад ороход бэлэн болжээ
2017 оны 1 сарын 26
БНХАУ-ын Фужиан мужид дэлхийн хамгийн урт дугуйн зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус дугуйн зам нь авто замаас тусдаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд 7.6 км урт, авто зам дээр давхар зам болон баригдсанаараа онцлог аж.
Мөн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй унааг дэмжих зорилгоор байгуулсан байна. Хятадын томоохон хотуудад замын хөдөлгөөний ачаалал хэт ихэссэн, мөн унадаг дугуй түрээслэх, хуваалцах ухаалаг утсанд суурилсан үйлчилгээнүүд гарсан зэрэг шалтгаанаар иргэдийн дунд дугуй унах явдал эрс нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40371
0 эможи