Доналд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн бага рэйтингтэй Ерөнхийлөгчөөр тодорлоо

2017 оны 1 сарын 18

Доналд Трамп NBC News, “The Wall Street Journal”-ийн явуулсан олон нийтийн судалгаагаар АНУ-ын түүхэндэх хамгийн бага рейтингтэй Ерөнхийлөгч болж буй хүнээр тодорчээ. Санал асуулгаар нийт америкчуудын 52 хувь нь Трампыг Ерөнхийлөгч болж буйг эсэргүүцсэн, эсрэг санал өгсөн бол ердөө 44 хувь нь дэмжсэн санал өгсөн нь өмнөх Ерөнхийлөгчидтэй харьцуулахад хамгийн доод үзүүлэлт болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчдийн үүрэгт ажлаа хүлээж авах үеийн рэйтингийг харахад Билл Клинтон 1992 онд албан тушаалаа авч байх үедээ 77 хувийн саналтай байсан нь хамгийн өндөр рейтингтэй Ерөнхийлөгчид тооцогдож байна. Түүний дараа Барак Обама 71 хувийн саналтайгаар удаах байранд эрэмбэлэгддэг бол Жорж Буш анх Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авахдаа 57 хувийн саналтай байжээ.

Доналд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн бага рэйтингтэй Ерөнхийлөгчөөр тодорлоо

Судалгаанаас харахад америкчуудын ердөө 38 хувь нь Трампыг улсын тэргүүн болсноор улс орондоо эерэг өөрчлөлт авчирна гэж үзэж байгаа бол 48 хувь нь эсрэг бодолтой байгаа аж. Түүнчлэн арван америк хүн тутмын гурав нь л Трампад итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлсэн бол үлдсэн буюу ихэнхи хувь нь худалч, туйлбаргүй, эдийн засгийг бүхэлд нь самрах тохиромжгүй хүн Ерөнхийлөгч болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. Трампад итгэл хүлээлгэж буй иргэдийн хувьд Ерөнхийлөгчийнхөө хувь хүний өөртөө итгэлтэй зан болоод улс орондоо хийх шаардлагатай байгаа зүйлсийг зөв тодорхойлж, нэн тэргүүнд биелүүлж чадна хэмээн итгэж байгаа гэнэ.

Хэдийгээр Трампын бүрэн эрхийн хугацаа ийнхүү маш бага рейтингтэйгээр эхэлж,  ард иргэдийнх нь итгэл сул байгаа ч хүн амын 43 хувь нь АНУ одоогоос таван жилийн хугацаанд өмнөхөөсөө илүү сайжирч, улс төр, эдийн засгийн зөв голдиролдоо орно хэмээн  найдаж байгаа нь том боломж хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Доналд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн бага рэйтингтэй Ерөнхийлөгчөөр тодорлоо

Үндэсний хэмжээнд явуулсан дээрх санал асуулгын явцад америкчууд Доналд Трампыг юундаа хамгийн сайн болон муу болохыг тодорхойлсон байна.

Доналд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн бага рэйтингтэй Ерөнхийлөгчөөр тодорлоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40077
0 эможи
keyboard_arrow_up