Дэлхийн хамгийн хүчирхэг пасспортуудыг нэрлэлээ

2017 оны 1 сарын 18

Passportindex.org цахим хуудас дэлхийн хамгийн хүчирхэг гадаад пасспортуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ олон улсад визгүй зорчих чадварыг хүчирхэг байдлын гол илэрхийлэл хэмээн ганц шалгуур үзүүлэлтээ болгон авч үзсэн байна. Манай улсын “Е” серийн гадаад пасспорт Гана, Уганда, Индонезийн пасспорттой хамт 67 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Манай улсын иргэд гадаад пасспортоороо хоёр хөршөөс гадна Беларусь, Бразил, Серб, Сингапур, Тайланд, Турк зэрэг 28 улсад визгүй, 29 улсад очих визтэй буюу нийт 57 улсад хөнгөлөлттэй зорчих боломжтой гэдэг үзүүлэлтээрээ ийнхүү жагсчээ. Манай урд хөрш БНХАУ-ын пасспорт 58 улсад зорчих чадамжтайгаар 66 дугаарт, хойд хөрш ОХУ 103 улсад зорчих боломжтой гэдэг үзүүлэлтээрээ 39 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин дэлхийн хамгийн чадамж багатай пасспортоор Афганистаны пасспорт тооцогджээ. Афганчууд дэлхийн 23 улсад хөнгөлөлттэй зорчихоос ганц Микронезид л визгүй зорчих боломжтой юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40076
0 эможи
keyboard_arrow_up