Япон улс амралтын гурван өдөртэй болох эхлэлээ тавьжээ

2017 оны 1 сарын 16

Интернэт порталын Yahoo Japan компани Японд анх удаа долоо хоногийн гурван өдрийг амралтын өдөр болгохоор төлөвлөж эхэлжээ.

Ингэснээр бүтээмжээ бууруулахгүйгээр зардлаа багасгана гэж компани тооцоолсон байна. Yahoo Japan-ий төлөөлөгч Мэгуми  Ягита саяхан Блүүмберг сувагт ярихдаа “ажилтнууддаа эрх чөлөө олгосноор тэд богино хугацаанд хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах арга хэлбэрээ сонгож, энэ нь эцэстээ бүтээмжийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Түүнчлэн тус компани өөрийн 5,800 ажилтандаа сард таван өдөр офисоос гадуур ажиллах боломж олгож байгаа нь Японд том дэвшил болж байна. Тун удалгүй энэ аргачлалаас бусад компаниуд үлгэр дууриалал авна гэдэгт мэргэжилтнүүд итгэлжтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39988
0 эможи
keyboard_arrow_up