Д.Трамп: Төсөөлснөөс ч илүү сүрлэг ёслол болно гэдэгт итгэлтэй байна
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд болох юм. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд бэлтгэн сургуулилт хийгдэж байгаа аж.
Вашингтон хотноо Конгрессын ордны өмнө зассан тайзан дээр өнгөрөгч амралтын өдөр Америкийн цэргийн албан хаагчид болон бусад хүмүүс сургуулилт хийсэн байна.
Тэнд Д.Трамп болон Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс нар тангараг өргөх юм. Сургуулилтын үеэр Д.Трампыг орлон тоглосон 53 настай тэргүүн ахлагч хар костюм, цагаан цамц, улаан зангиатай байлаа. Харин 28 настай хөгжмийн найруулагч хүн Д.Трампын эхнэр Мелания Трампыг орлон тогложээ.
Конгрессын ордон болон Цагаан ордны хоорондох гудамжинд цэргийн хамтлагийн хөгжимчид, дуучид мөн сургуулилт хийжээ.
Энэ сургуулилттай холбогдуулан Д.Трамп твиттер хуудсандаа “тангараг өргөх ёслол ойртож байна. Төсөөлснөөс ч илүү сүрлэг ёслол болно гэдэгт итгэлтэй байна. Хөгжилтэй байцгаая!” гэжээ.