“Toyota” таван жилийн хугацаанд АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

2017 оны 1 сарын 11

“Toyota” компани ирэх таван жилийн хугацаанд АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Америкийн Детройт хотод даваа гарагт болсон авто шоуны үеэр Акио Тоёда энэ тухай мэдэгдсэн байна. АНУ-ын зах зээлд “Corolla” загварын автомашинуудаа борлуулахын тулд Мексикийн Баха мужид шинэ үйлдвэр барина гэж “Toyota” саяхан мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Америкт үйлдвэрээ барь эсвэл  гаалийн өндөр татвар төл. Өөр сонголт байхгүй!” гэж твиттер хуудсандаа бичин тус компанийг сүрдүүлсэн билээ.

Манай компани АНУ-ын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулдаг гэж ноён Тоёда онцлон дурджээ. Түүний хэлснээр, “Toyota”-гийн хамгийн том үйлдвэр АНУ-д байдаг бөгөөд 136 мянган америкчуудыг ажлын байраар хангадаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39826
0 эможи
keyboard_arrow_up