НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр Урсула Мюллерийг томилжээ
НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүн Урсула Мюллерийг хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө томилжээ. Энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжжарик сэтгүүлчдэд мэдэгдсэн талаар ТАСС уламжлав.
Саяхан Мюллерийн өмнө тус албыг хашиж байсан Кан Гюн Ва НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Урсула Мюллер олон улсын харилцааны салбарт 30 жил ажилласан, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдэх тал дээр туршлагатай хэмээн үнэлэгддэг байна.
Тэрээр 2014 оны 9 сараас хойш Дэлхийн банкны группын гүйцэтгэх захирлаар ажиллаж, стратеги төлөвлөгөө, бодлого, төсөвтэй холбоотой асуудлыг хариуцдаг байжээ. Мюллер Дэлхийн банк, НҮБ-ын харилцаа хамтын ажиллагааг илүү бэхжүүлэхийг уриалагчдын нэгд тооцогддог байсныг Дюжаррик тэмдэглэн хэлсэн байна. Мюллер мөн дэлхийн банкны топ менежер болохоосоо өмнө Германы эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам зэрэгт ажиллаж байсан байна. Түүнчлэн Герман улсын хүмүүнлэгийн зохицуулагчаар ажиллаж байжээ.