“Hollywood” бичвэрийг нэг шөнийн дотор өөрчилжээ

2017 оны 1 сарын 02

АНУ-ын Калифорн муж улсын Лос-Анжелес хотод байрлуулсан алдарт “Hollywood” бичвэрийг шинэ онд бага зэрэг өөрчилсөн байна.

“Santa Monica” уулын “Mount Lee” өндөрлөг дээрх 94 жилийн түүхтэй энэ бичвэр шинэ оны эхний өдөр “Hollyweed” болон өөрчлөгджээ.

Энэхүү бичвэрийг нэгэн этгээд шөнийн дотор өөрчилсөн бөгөөд хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна гэж Лос-Анжелес хотын цагдаагийн газрын ажилтан Гай Жуно мэдэгдлээ.

Ажиглалтын камерт буусан дүрс бичлэгийг үзвэл, бичвэрийг бямба гарагийн шөнө өөрчилсөн нь тодорхой болсон боловч цагдаа нар сэжигтнийг тогтоож чадаагүй байна. Энэхүү алдарт бичвэрийг өөр өөр арга замаар өөрчилсөн тохиолдол жилд хэд хэдэн удаа гардаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39500
0 эможи
keyboard_arrow_up