Их Британийн хатан хаан мэндчилгээ дэвшүүлэв

2016 оны 12 сарын 27

Их Британийн хатан хаан II Елизавета ард түмэндээ жил тутмын Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Гарамгай үйл хийж буй жирийн хүмүүсээр бахархаж буйгаа тэрбээр 10 минут хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.

Мянга мянган жижиг сайн үйл ямар нэг зүйлийг өөрчилж чадаж байхад, дайн байлдаан, шударга бус явдал зэрэг дэлхийн асуудлууд тийм өөрчлөлт хийж чадахгүй мэт санагдана гэж хатан хаан хэлжээ. Тэрбээр Бразил улсад болсон олимпын наадамд амжилттай оролцсон британичуудын амжилтыг хэлсэн үгэндээ дурдсан байна.

“Өөртөө байгаа чинээ санаагүй чадвараа илрүүлсэн эдгээр тамирчин одоо бусдад үлгэр дуурайл болж байна” гэж хатан хаан хэлжээ.

II Елизаветагийн ханиад хараахан эдгэрээгүй байгааг Букингемийн ордноос мэдээлсэн байна. Тиймээс тэрбээр ням гаригт болсон Зул сарын баярын мөргөлд оролцож чадаагүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39393
0 эможи
keyboard_arrow_up