“Safilo” хүний сэтгэл хөдлөлийг хянах ухаалаг нүдний шил гаргана

2016 оны 12 сарын 27

Дэлхийн алдартай брендүүд болох Dior, Fendi, Hugo Boss-ын нүдний шил нийлүүлэгч Италийн Safilo компани ухаалаг нүдний шил гаргахаар болсон тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Тус компанийн гаргахаар зэхэж буй ухаалаг нүдний шил нь Гүүглийнх шиг камергүй ба гаднах загварын хувьд энгийн нүдний шилнээс ялгараад байх зүйлгүй аж. Мөн тархины бичлэгийг бичиж, хүний сэтгэл хөдлөлийг хянах боломжийг олгох давуу талтай гэжээ. Тус компани ирэх оны нэгдүгээр сард болох Лас Вегасын шоуны үеэр энэхүү ухаалаг нүдний шилээ танилцуулахаар төлөвлөсөн байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39365
0 эможи
keyboard_arrow_up