Халаасанд багтах “КОМПЬЮТЕР”

2016 оны 12 сарын 27

Технологийн хөгжлөө дагаад бүхий л зүйлс авсаархан, олон үйлдэлтэй, ухаалаг болсоор байна. Энэхүү цаг үеэ дагаад бидний хэрэглэдэг суурин компьютер буюу РС ч халаасанд багтахуйц жижиг болсон байна. Ockel Sirius B Windows 10 Pocket PC нь ердөө iPhone 6 шиг хэмжээтэй ч Intel процессор, 2GB RAM, өндөр хурдны WiFi болон Bluetooth-тэй юм байна.

Энэхүү  РС-ыг ямар ч дэлгэцэнд холбоод л шууд ажиллуулж болно. Нэмэлт 32GB флаш багтаамжтай ба түүн дээр хадгалсан бичиг баримт, зураг, видео зэргийг өндөр хурдаар хайх, тоглуулах боломжтой. Ямар ч төхөөрөмжүүдтэй USB 2.0 HDMI оролтуудаар холбогдоно. Үнэ нь 189 ам.доллар аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39364
0 эможи
keyboard_arrow_up