“BMW” компани 193 611 автомашинаа эргүүлэн татна
БЭЭЖИН. /Xinhua/. “BMW” компани хамгаалалтын дэрний асуудалтай 193 611 автомашинаа Хятадын эх газраас эргүүлэн татахаар шийдвэрлэжээ.
Эргүүлэн татах ажил ирэх оны наймдугаар сарын 1-нд эхлэх бөгөөд үүнд 2005 оны 12 дугаар сарын 9-нөөс 2011 оны 12 дугаар сарын 23-ны хооронд үйлдвэрлэсэн 168 861 автомашин, 2005 оны долдугаар сарын 12-ноос 2011 оны 12 дугаар сарын 31-ны хооронд үйлдвэрлэсэн 24 750 суудлын тэрэг багтаж байна гэж БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар мэдэгдэв.
Гэмтэлтэй автомашинуудын хамгаалалтын дэр задрах үед хийн генератор дотроо гэмтэж, улмаар хагархайнууд ийш тийш үсэрч, зорчигчдыг аюулд оруулах эрсдэлтэй байна гэж мэдэгдэлд дурдсан байна.
Ийм гэмтлийг үнэгүй засахаа “BMW” компани амлажээ.