ОХУ-ын Ерөнхийлөгч өнөөдрийг "Үндэсний гашуудлын өдөр" болгон зарлалаа

2016 оны 12 сарын 26

Оросын цэргийн нисэх онгоц осолдож, дотор нь зорчиж явсан 92 хүн бүгд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өчигдөр орон нутгийн цагаар шөнийн хоёр цагийн үед Оросын Сочи хотоос хөөрөн Сирийн Латакиаг чиглэн  ниссэн онгоц хөөрснөөсөө хойш хоёр минутын дараа радараас гэнэт алга болсон бөгөөд тун удалгүй Хар тэнгист осолдсон болохыг нь тогтоосон юм.

Осолдсон Ту-154 онгоцонд Сирид тусламж үзүүлэхээр явсан цэргүүд, сэтгүүлчид, алдарт Александровын нэрэмжит цэргийн хөгжмийн ансамблейн 64 гишүүн зорчиж явсан боловч бүгд харамсалтайгаар амь насаа алдлаа.

Тэдний цогцос болон онгоцны сэгийг тэнгисийн уснаас гаргах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүнд аврах албаны нийт 100 гаруй шумбагч оролцож байна.

Онгоц чухам юунаас болж осолдсон шалтгааныг тогтоохоор шинжилгээнийхэн ажиллаж байгаа. Одоогоор эцсийн хариу гараагүй боловч террорист халдлага байсан байж болзошгүй гэх таамгийг ч дэвшүүлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ард түмэнд тусламж үзүүлэхээр яваад амиа алдсан охид, хөвгүүдийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор өнөөдрийг "Үндэсний гашуудлын өдөр" болгон зарлалаа.

Уг нь онгоц Москвагаас хөөрсөн бөгөөд Сочид түр газардаж, түлшээ цэнэглэсний дараа дахин хөөрсөн байна. Гэвч тун удалгүй ердөө хоёр минутын дараа осолджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39333
0 эможи
keyboard_arrow_up