Хонда, Гүүгл компаниуд хамтран өөрөө жолоодогч машин зохион бүтээнэ
Япон улсын автомашин болон мотоцикл үйлдвэрлэгч Хонда компани өөрийгөө жолоодох автомашины технологийг хөгжүүлэх тал дээр дэлхийн номер нэг интернет хайлтын систем болох Гүүглтэй хамтран судалгаа явуулах төлөвлөгөөтэй байна. Хонда компани өөрийн зохион бүтээсэн мэдрэгч бүхий бүтээгдэхүүнээр тоноглосон бүтээгдэхүүнээ програм хангамжийн тусламжтайгаар боловсруулж, машинд суурилуулан АНУ-ын хурдны зам дээр турших төлөвлөөгөөтэй байгаа юм. Тус компани өөрийгөө жолоодох автомашины технологийн ихэнх хувийг өөрсдөө зохион бүтээсэн хэдий ч энэ салбартаа тэргүүнд нь байхын тулд алдарт Гүүгл компанитай хамтран ажиллах нь хамгийн зөв алхам болно гэж тодорхойлж байгаа юм.
Гэхдээ одоогийн байдлаар Гүүгл компани автомашин үйлдвэрлэгч Чирааслер компанитай хамтран ажиллаж байгаа. Автомашин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах нь Гүүглийн хувьд өөрийгөө жолоодох програм хангамжийн чиглэлээр ажиллах хамгийн том давуу тал болж байгаа юм.