өнөөдөр хүмүүсийн эв санааны нэгдлийн олон улсын өдөр

2016 оны 12 сарын 20

НҮБ-ын Ерөнхий  Ассамблей 2005 оны энэ өдөр Хүмүүсийн  эв санааны нэгдлийн олон улсын өдрийг  (International Solidarity Day)  арванхоёрдугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар зарлан тунхаглажээ. Ядуурлыг бууруулах НҮБ-ын  эхний 10 жилийг тэмдэглэх хүрээнд НҮБ № 60/209 тогтоолоороо эв санааны өдрийг тэмдэглэхээр шийдсэн байв.

Орост шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байхаар болжээ

Өнөөгөөс317 жилийн өмнө буюу 1699 оны арванхоёрдугаар сарын 20- нд I Петр хааны зарлиг гарч шинэ оны баярыг есдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын  1-нд шилжүүлжээ. 1700 оны нэгдүгээр сарын 1-нд  байр сууцаа гацуурын болон арцны мөчирөөр чимэглэхийг уг зарлигт заажээ. Улаан талбайд шинэ оны анхны салют хийгдэж, оросуудад өөрсдийн гэр орны дэргэд цахиур буугаар дээш буудахыг зөвшөөрсөн байлаа.

Британийн парламент клони хийхийг зөвшөөрөв

 2000 оны энэ өдөр зөвхөн шинжлэх ухааны зорилгоор хүний үр хөврөлийг хуулбарлан ашиглахыг Их Британийн парламент зөвшөөрчээ. Эрдэмтэд амьтны анхны клонийг хийн Доли хонийг хуулбарласан байлаа. Шашин энэ аргын эсрэг байдаг. Хүний үр хөврөлийг хуулбарлан гаргах нь хүнийг бүтээгч бурханаас дээш гарсан хэрэг гэж тэд үздэг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39177
0 эможи
keyboard_arrow_up