Трамп албан ёсоор Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Сонгогчдын коллеги Дональд Трампыг албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонголоо гэж The New York Times сонин мэдээлэв.
Дональд Трампын төлөө Сонгогчдын коллегийн 304 хүн саналаа өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт арваннэгдүгээр сар сарын хоёр дахь мягмар гарагт явагдсан юм. Түүгээр ихэнх “эргэлзээтэй” гэх Висконсин, Мичиган,Пенсильвани мужуудын сонгогчдын санал Трампт ялалт авчирчээ.
Арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн санал хураалтаар Трамп 306 төлөөлөгчийн дэмжлэгтэй, Клинтон 232 хүний дэмжлэгтэй байсан юм. Гэхдээ Клинтон нийт саналаар бол гурван сая сонгогчдоор илүү байв. Ийм байтал Америкийн хуулийн дагуу ялсан мужуудынх нь сонгогчдын коллегийн гишүүд хэнийг ялуулахаа шийддэг.
Бүрэн ялахын тулд наад зах нь “ардын төлөөлөгчдийн 270 хүн энэ хоёр дахь шатны санал хураалтаар Трампыг дэмжих ёстой байв. Сонгогчдын коллеги тэдний мужууд нь сонгосон хүний төлөө санал өгөх албагүй. Тухайлбал, сая Хиллари Клинтон ялсан мужийн наад зах нь дөрвөн төлөөлөгч түүний төлөө санал өгсөнгүйг The New York Times сонин мэдээллээ.
Трампын инаугурацинэгдүгээр сарын 20-нд болох ёстой.