Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригоо сунгав

2016 оны 12 сарын 16

Европын холбооноос ОХУ Украины дотоодын үймээн самууныг санаатай бий болгож, хямрал үүсгэсэн хэмээн мэдэгдэж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин зургаан сараар сунгасныг “Ройтерс” агентлаг уламжлав. Хориг ирэх оны тавдугаар сар хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хоригийн хугацааг сунгахыг Европын холбооны удирдлагуудаас хүсчээ.

Дээрх шийдвэрийн дараа Порошенко Европын холбооны удирдлагуудын шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлээд “ОХУ-ын эх газарт алдаад буй Кремийн хойгийг эргүүлэн авах асуудлаар Европын холбоо Украины ард түмэнд туслана гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас дээрх шийдвэрийг “Буруу шийдвэр" хэмээн мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39122
0 эможи
keyboard_arrow_up