Эйфелийн цамхагийн ажилчид ажил хаялт зарлалаа
2016 оны 12 сарын 14
Парисын Эйфелийн цамхагийг ажил хаялтын улмаас хаагджээ. Ажилтнууд ажил хаясны гол шалтгаан нь цалингаа бага хэмээн үзэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар, Эйфелийн цамхагийн ашиглалтын нийгэмлэгийн зүгээс ажилчидтай хэлэлцээр хийж эхэлсэн байна.
Эйфелийн цамхагт нийт 300 гаруй хүн ажил үйлчилгээ явуулдаг юм байна. Ажил хаях шийдвэрийг ажилчдын нэгдсэн цуглааны үеэр гаргажээ.
Цамхагийн ашиглалтын нийгэмлэгийн ажилтнууд Эйфелийн цамхагийг үзэхээр очсон жуулчдаас уучлал гуйж байгаа бөгөөд одоогоор цамхаг хэдийд хэвийн ажиллаж эхлэх нь тодорхойгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39043
0 эможи