Киргизчүүд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг 78 хувь нь дэмжлээ
2016 оны 12 сарын 12
Ням гарагт болсон санал асуулгад оролцогчдын 78 хувь нь Киргиз улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ гэж тус улсын СЕХ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудасны 95 хувийг тоолоод байгаа ажээ.
Киргизийн СЕХ-ны мэдэгдсэнээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг 926 мянган сонгогч дэмжсэн бол 178 мянга гаруй хүн эсэргүүцжээ. Нийтдээ 58 мянган саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал асуулгад оролцогчдын 50 ба түүнээс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг хуулийн 30 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38953
0 эможи