Доналд Трамп Ерөнхийлөгчийн онгоцоос татгалзжээ
2016 оны 12 сарын 08
АНУ-ын бэлгэдэл болсон зүйлийн нэг нь Ерөнхийлөгчийн онгоц. Тансаг, бат бөх, хил хязгаарыг үл хэрэгсдэг гээд АНУ-ын хүчирхэг байдлын нэг бэлгэдэл бол яах ч аргагүй Ерөнхийлөгчийн онгоц билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өөрт нь зориулан хийлгэж байсан онгоцноос татгалзжээ.
Нэгдсэн улсын засаг захиргаа шинэ Ерөнхийлөгчдөө зориулан “Boeing 747 Air Force One” загварын цоо шинэ хөлөг захиалаад байсан гэнэ. Харин өртөг нь хэтэрхий өндөр буюу дөрвөн тэрбум ам.доллар байсан учир татгалзах шийд гаргажээ. Тэрээр твиттер хуудсандаа “Би мэдээж Боингийг их мөнгө олоосой гэж хүсдэг. Гэхдээ ийм ихийг биш. Захиалгыг цуцаллаа” хэмээн бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38849
0 эможи