Дональд Трампын аюулгүй байдлыг хангахад 35 сая ам.доллар шаардлагатай
Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио Дональд Трампын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай 35 сая ам.долларын хүсэлтийг Холбооны Засгийн газарт тавьжээ. Тэрбээр даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Барак Обамад энэхүү хүсэлтээ албан бичгээр танилцуулна гэдгээ хэлсэн байна. Нью-Йорк хотын Цагдаагийн газраас явуулах аюулгүй байдлыг хангах ажиллагаа нь "Trump Tower" болон V өргөн чөлөөнд байрлах Дональд Трампын гэрийг хамгаална гэж тэрбээр нэмж хэлжээ. Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио "Бид ойрын өдрүүдэд Конгрессын гишүүд болон Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлагуудтай уулзалтаа үргэлжлүүлэн хийнэ. Тухайлбал, 11 дүгээр сарын наймнаас нэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд үргэлжлэх үйл ажиллагаанд зарцуулагдах 35 сая ам.долларын төлбөрийн хүсэлтээ Ерөнхийлөгч, Конгресс болон албаны удирдлагуудад албан бичгээр танилцуулах болно" хэмээн мэдэгдсэн байна.