Италийн ерөнхийлөгч ерөнхий сайдаасаа огцрохоо түр хойш тавихыг хүсчээ

2016 оны 12 сарын 06

Өнгөрсөн даваа гаригт Сайд нарын танхимын тэргүүн Маттео Ренци албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла ирэх оны төсвийг батлах хүртэл огцрох тухай асуудлаа түр хойш тавихыг түүнээс хүссэн талаар ТАСС уламжлав.  

Италийн Засгийн газар ирэх оны төсвийн тухай хуулийг аль хэдийнэ бэлэн болгож, парламентад өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт баталж магадгүй гэж “RaiNews 24” телевиз мэдээллэсэн байна. Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла Төсвийн тухай хуулийг баталсны дараа Засгийн газар болон парламентыг тараах эсэхийг шийдэх улс төрийн зөвлөлдөөн хийхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38785
0 эможи
keyboard_arrow_up