Япон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцэв

2016 оны 12 сарын 05

Удахгүй болох Япон-ОХУ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон энхийн гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээний талаар ярилцсан байна.

Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн бямба гарагт Москва хотноо уулзжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын 15-нд Ш.Абэгийн төрөлх нутаг болох Ямагүчи мужид уулзаж, дараа өдөр нь Токио хотноо хэлэлцээ хийх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38749
0 эможи
keyboard_arrow_up