АНУ-д ажилгүйдэл буурчээ

2016 оны 12 сарын 03

АНУ-ын эдийн засаг дахь ажлын байрны тоо өнгөрсөн сард 178 мянган хүнээр нэмэгдсэнийг тус орны Хөдөлмөрийн яамны мэдээ харууллаа. Ажилгүйдлийн төвшний үзүүлэлт 2007 оны тавдугаар сараас  хойш хамгийн доод хэмжээнд хүрэн 4,6 хувийг заажээ.

“Bloomberg” агентлагийн  асуулгад оролцсон шинжээчид ажлын байрны өсөлтийг 180 мянгаар нэмэгдэнэ, ажилгүйдэл нь аравдугаар сарын төвшний 4,9 хувь орчим гэж дүгнэсэн байлаа. Аравдугаар сард дахин шинэчилсэн мэдээгээр ажлын байр 142 мянгаар нэмэгджээ. Эхний үнэлгээ нь 161 мянга байлаа.

Ажилгүйдлийн уналт нь  ажил эрхлэгч хүн амын тоо 227 мянгаар буурсантай холбоотой гэнэ. Тус орны хүн амын ажлын хүчинд оролцоо нь өмнөх сарын 62.8 хувиас арваннэгдүгээр сард 62.7 хувь болон буурчээ.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ нь түүний тогтвортой өсөлтийг харуулж байна. Үүний улмаас Холбооны нөөцийн систем нь арванхоёрдугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүгээ нэмэгдүүлэх бараг зуун хувийн магадлалыг харууллаа. Үүний зэрэгцээ, ажлын цагийн дундаж хөлсний хэмжээ өнгөрсөн сард 0.1 хувиар өмнөх сарынхаасаа буурсан байна. Тэр нь зах зээлийн оролцогч нарт таалагдаагүй нь мэдээж. Аулын цагийн дундаж хөлс жилийн дүнгээр 2.5 хувиар нэмэгдэн  $25.89 ам.доллар болжээ.

Ажлын долоо хоногийн дундаж хэмжээ 34.4 цаг хэвээр үлдлээ. Өнгөрсөн сард АНУ-ын аж үйлдвэрийн салбарт ажлын байр 4000 хүнээр хуурсан ба бөөний худалдааны  үйлдвэрүүд 8000 байрны цомхотгол хийжээ. Хувийн сектор дахь ажлын байр нь аравдугаар сард 135 мянгаар нэмэгдсэн байснаа арваннэгдүгээр сард 156 мянга болон өслөө. Төрийн албаны ажлын байр 22 мянгаар нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38704
0 эможи
keyboard_arrow_up