Пак Ин Хэгийн аавын гэрийг шатаажээ
2016 оны 12 сарын 02
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн эцэг Ерөнхийлөгч асан Пак Жон Хигийн гэрийг шатаасан талаар “www.myhughesnet.com” сайт мэдээллээ.
Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 40 орчим насны эрэгтэйг баривчилсан талаараа сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрбээр “Пак Ын Хэ ард түмнийхээ шаардлагыг хүлээн авч огцор” гэж хэлжээ.
Ерөнхийлөгчийн эцгийн байшин Гума хотноо байрладаг юм. Гал өчигдөр орон нутгийн цагаар 8.00 цагийн орчимд гарчээ. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж, галыг унтраасан аж. Галын улмаас байшингийн ихэнх хэсэг шатаж, хүн амьдрах боломжгүй болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38685
0 эможи