“Прогресс” хөлөг осолдон сүйрчээ

2016 оны 12 сарын 02

"Прогресс" ачаа тээврийн сансрын хөлөг өмнөд Сибирийн Бүгд Найрамдах Тува улсын нутаг дэвсгэрт 190 км-ийн өндөрт осолдсон болохыг Оросын сансар судлалын "Роскосмос" агентлагийн хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт мэдээллээ.

Хөлгөөс үлдсэн хэсэг нь агаар мандалд шатсан байна. 

“Ачаа тээврийн сансрын хөлгөө алдсан нь Олон улсын сансрын станц /ОУСС/-ын  үйл ажиллагаанд нөлөөлөхгүй” гэж "Роскосмос" мэдэгдсэн байна.

Пуужингийн үлдэгдэл хэсгүүд Сибирийн өмнөд хэсгийн Тувагийн Кызыл хотоос баруун зүгт 60-80 км-ын зайд хүн ам сийрэг суурьшсан газарт унасан байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.  

Хэрэв пуужингийн хөдөлгүүр хөөрснөөс хойш 382 дахь эсвэл 384 дэх секундэд унтарсан бол "Союз-У" зөөгч пуужин болон "Прогресс МС-04" сансрын хөлгийн үлдэгдэл хэсгүүд Кызыл хотоос баруун зүгт 60-80 км-ын зайд унасан байх ёстой аж.

Пүрэв гарагт  "Союз-У" зөөгч пуужин болон "Прогресс МС-04" ачаа тээвэрлэгч сансрын хөлөг осолдсон нь “Плесецк” болон “Коуроу” сансрын төвөөс пуужин хөөргөх үйл ажиллагаанд нөлөөлөх бололтой. Учир нь, тэнд байгаа зөөгч пуужингууд нь осолдсон пуужингийнхтай ижил хөдөлгүүртэй юм.

"Союз-У" зөөгч пуужин болон "Прогресс МС-04" ачаа тээврийн  хөлөг нь ОУСС-ын багийнханд хүргэх 2.5 тонн ачааг тээвэрлэн, пүрэв гарагт Москвагийн цагаар 17:52 цагт Казахстаны "Байконур" сансрын буудлаас хөөрчээ. Хөөрснөөс 9 минутын дараа сансрын хөлөг тээгч пуужингаас салсан байна.

Ирэх 2 дугаар сарын 2-нд олон улсын сансрын станц руу өөр нэгэн "Прогресс МС" хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38684
0 эможи
keyboard_arrow_up