ТРАМПЫН АЧААР ОД БОЛЖ БУЙ ШУВУУ

2016 оны 12 сарын 02

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг Хятадууд маш их сонирхож байна. Сонгуулиас өмнө ч хятадуудын хувьд Хиллари Клинтоноос илүү Дональд Трамп нэр хүндтэй байгаа нь олон зүйлээс харагдсан юм.

Тэгвэл саяхан Ханжоу хотын Сафари Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн шувуу Трамптай адилхан алтан шаргал үсээрээ алдаршиж, Хятадын сошиал сүлжээний од болоод байна.

Зөвхөн энэ шувууг үзэхээр цэцэрлэгт хүрээлэнд ирэгсдийн тоо нэмэгдсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Энэ цэцэрлэгт хүрээлэнд Хятад гургуул хэмээх төрөл зүйлийн энэ шувуунаас гадна 50 шувуу байдаг. Сонирхолтой алтан шар залаат гургуул энэ удаад ийнхүү од болов. Төв Хятадын уул нуруунд амьдардаг энэ гургуулын эр нь алтан залаа, тод улаан биеэрээ ялгардаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38680
0 эможи
keyboard_arrow_up