Умард Солонгосын эсрэг АНУ дангаараа хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна

2016 оны 12 сарын 01

Өнгөрсөн есдүгээр сард Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Тэгвэл АНУ энэ удаад дангаараа Умард Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авч магадгүй байна.

Тодруулбал, хатуу валют олох зорилгоор гадаад руу ажиллах хүч илгээж буй Умард Солонгосын компаниудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авахаар Америкийн эрх баригчид төлөвлөж байгаа бололтой.

АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн ярьснаар, энэ арга хэмжээг лхагва гарагт батлах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд оруулах гэж байсан боловч БНХАУ эсэргүүцсэн тул энэ нь боломжгүй болжээ. АНУ хориг арга хэмжээний бодлогыг зохицуулах асуудлаар Япон болон БНСУ-тай зөвшилцөж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38622
0 эможи
keyboard_arrow_up