Пак Кын Хег эргүүлж татах санал асуулга 12 сарын 2-нд болж магадгүй

2016 оны 11 сарын 29

Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн улсынхаа ерөнхийлөгч Пак Кын Хег төрийн тэргүүний албанаас  эргүүлэн татах санал асуулгыг арванхоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын сөрөг хүчний хоёр том төлөөлөл “Тобура” Ардчилсан нам, Ардын намын төлөөлөгчид даваа гарагт мэдэгджээ. 
“Лхагва гарагт бид Ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуулийн эцсийн төслийг парламентад өргөн барина. Санал хураалт магадгүй баасан гарагт болж магадгүй” гэж намуудын тараасан мэдэгдэлд дурдсан байна. 

Намуудын тавьж байгаа гол үндэслэл нь “Пак Кын Хе Үндсэн хууль зөрчсөн”, мөн “Авлига авсан, төрийн нууцыг задруулж улсад хохирол учруулсан” гэж байгаа юм. 
Нийгмийн судалгааны Realmeter албаны судалгаагаар ерөнхийлөгчийг тойрсон дуулианы улмаас эрх баригч “Сэнури” намын нэр хүнд долоо хоногийн дотор 2,8 хувиар унаж дөнгөж 16,2 хувь болоод байна гэж даваа гарагт мэдээллээ. 
Энд бичсэнээр бол “эрх баригч намын нэр хүнд унаж байгаатай холбоотойгоор сөрөг хүчнийг дэмжих явдал өсч байгаа юм” байна. “Тобура” ардчилсан намын нэр хүнд гэхэд л 2,5 хувиар өсч 33 хувьд хүрчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38519
0 эможи
keyboard_arrow_up