Украйнд Залуу бүсгүйчүүдийг төрийн өндөр албан тушаалд томилж байна
Украин улс төрийн томилгоог тойрсон маргаан дотоодоос хальж, тус улстай холбоотой улс орнуудын анхаарлыг татаж эхэллээ. Учир нь Украины улс төрд 20 гаруй настай залуу эмэгтэйчүүдийг төрийн өндөр албан тушаалд томилдог үзэгдэл хавтгайраад байгаа аж.
Зөвхөн өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор л гэхэд төрийн хамгийн чухал институтад тооцогддог Дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газрын удирдлагаар 1992,1993 онд төрсөн бүсгүйчүүдийг томилсон байна.
Тодруулбал, Дотоод хэргийн яамны Шадар сайдаар 24 настай Анастасия Дееваг томилжээ. Тэрээр өмнө нь интернэтийн вэб хуудсуудад нүцгэн зургаа тавиулж шуугиан тарьж байсан нэгэн юм.
Түүнчлэн өнгөрсөн лхагва гарагт Анна Калынчук хэмээх 23 настай эмэгтэйг Украины Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон нь бүр ч их маргаан дагуулаад байна. Тус байгууллага нь авлигад холбогдсон улстөрчдийг албан тушаалаас нь огцруулах чиг үүрэгтэй байгууллага юм.
Баруун Европын улс орнуудад эмэгтэйчүүд төрийн өндөр албан тушаал хаших, парламентын гишүүнээр сонгогдох нь түгээмэл байдаг. Гэвч нас залуу, ямар нэгэн төрийн ажлын туршлагагүй хүмүүсийг ийнхүү томилж байгааг олон нийт хүчтэй буруушааж байна.
Харин Украины Ерөнхийлөгч Петро Прошенко "Олон жилийн төрийн алба хашсан хөгшин хүмүүсийг гаргаж, оронд нь залуу цус сэлбэ байна" гэдэг тайлбарыг өгч байгаа аж.
Эх сурвалж : eagle.mn