"Махгүй хоолны олон улсын өдөр" гэж та сонссонуу

2016 оны 11 сарын 25

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-нд "Махгүй хоолны олон улсын өдөр" тохиодог. Энэ өдөр дэлхийн сая сая иргэн амьтны амь хөнөөхгүй байж, махан зоогоос татгалзах хөдөлгөөнийг өрнүүлдэг уламжлалтай.

123

 

“Махгүй хоолны олон улсын өдөр”–ийг Энэтхэгийн иргэн философич, оюун санааны удирдагч, сурган хүмүүжүүлэгч, хамаг амьтны тусын тулд амь хороохыг тэвчих талаар сургааль номлогч САДУ ВАСВАНИ-гийн дурсгалд зориулан түүний төрсөн өдөр болох 11 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэдэг болжээ.



123

 

Энэ хөдөлгөөн нь 1986 онд Энэтхэгт эхэлсэн бөгөөд 2002 оноос “Аливаа амь таслахаас татгалзах” холбооноос эрхлэн дэлхий даяар зохион байгуулах болжээ.

Энэ өдрийг мах зооглохгүй өнгөрөөснөөр “Би нэг өдрийг мах идэхгүй байж чадаж байгаа юм чинь олон хоног, цаашлаад насан туршдаа махан хоолноос татгалзаж чадах юм биш үү” гэсэн бодол хүн бүрт төрөх юм. Дэлхийн хүмүүс зөвхөн нэг өдөр махан зоог барихгүй байснаар олон амьтны амийг аварч чадна.

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38460
0 эможи
keyboard_arrow_up