Трампын зөвлөхүүд иргэддээ сюрприз барина

2016 оны 11 сарын 25

Тэрбумтнууд, эмч нар, хөрөнгө оруулагчид гээд олон сонирхолтой фигурууд шинэ засгийн газарт албан тушаал авах бололтой. Дональд Трамп өөрийн кабинетаа бүрдүүлэхээр идэвхтэй ажилласаар байна.


“Бага хэлбэрдэлт, их бодит, буурь суурьтай ажил” – энэ бол шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн нэрийн хуудас гэж болно. Түүний шинэ баг хоёр сарын дараа гэхэд бүрдэж дуусна.

 

Сири улс дахь нөхцөл байдал тогтворжиж эхэлнэ хэмээн дэлхий дахинаа итгэл төрж эхэлжээ. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Трампын хүү аль эртнээс л европын шинжээчидтэй хамтран Сирид энхтайван байдлыг хэрхэн авчрах, энэ асуудлаар Оростой хамтран яаж ажиллах талаар хэлэлцэж байгаа аж.

 

АНУ-ын шинээр сонгогдсон 45 дахь ерөнхийлөгчийн баримтлах чиг хандлага нь  өөрийн засаг захиргаанд өвөрмөц томилгоонуудыг хийх явдал бололтой. Жишээ нь, мэдрэлийн мэс засалч эмч Бен Карсон гэхэд, эрүүл мэндийн сайд биш, харин ихэвчлэн африк гаралтай америкчууд амьдардаг ядуу хорооллуудын асуудлуудыг шийдэх ёстой Орон сууцны бүтээн байгуулалт ба хотын хөгжлийн сайд болох аж.

 

“Огт өөр, хоёр янзын Дональд Трамп оршиж байна: нэг нь олон нийтийн өмнөх, нөгөөх нь хувийн харилцаанд. Хоёр дахь нь бол, амар тайван, ажил хэрэгч, аятайхан харилцан ярилцагч. Ялангуяа энэ хоёр дахь Трампыг та бүхэн илүүтэй ихээр харах болно” гэж нэгэн шинжээч өгүүлсэн байна.

 

Боловсролын сайдын албан тушаалыг 5 тэрбумын хөрөнгөтэй Бетси де Вос хэмээх эмэгтэй авахаар болжээ. Тэрээр энэ салбарт огт ажиллаж үзээгүй ч гэсэн, сургууль сонголтын хувьд эцэг эхчүүдэд илүү их эрхчөлөөг эдлүүлэхийн төлөө ажиллана гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38457
0 эможи
keyboard_arrow_up