Газар хөдөлж, цунами үүссэн ч ноцтой хохирол гарсангүй
Японы зүүн хойд хэсэг, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ойролцоо өчигдөр өглөө 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, эрсдэлийн албанаас гурван метр өндөр цунами үүсэх магадлалтай хэмээн түгшүүр зарласан билээ. Түгшүүр зарласны дараа цунамид өртөх магадлалтай бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж, Фукушимагийн ойр орчмын арлуудад байгаа усан онгоцуудыг далайгаас татсан.
Тэгвэл цунамигийн өндөр тооцоолсон хэмжээнд хүрээгүй учир түгшүүрийг хэдэн цагийн дараа цуцалжээ. Нэг метр өндөртэй давалгаа Фукушима арлын эрэгт байрлах ижил нэртэй цөмийн цахилгаан станцыг цохисон ноцтой хохирол учруулаагүй байна.
Фукушима арлаас 70 км-ийн зайд орших Сэндай мужид 1,4 метр, Онахама усан боомтод 60 см, Сомад 90 см-ийн давалгаа үүссэн ч азаар хохиролгүй өнгөрчээ.