Нью-Йорк хууль бус цагаачдын эсрэг Трампыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв

2016 оны 11 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  хууль бус цагаачдыг эрэн хайж, саатуулаад эхлэвэл Нью-Йорк хотын захиргаа энэ ажиллагааг нь дэмжихгүй, оролцохгүй гэж Америкийн том хотын мэр Билл де Блазио мэдэгдсэн байна. Нью-Йоркийн “Cooper Union” коллеж дээр хэл­сэн үгэндээ тэрээр хууль бус оршин суугчдыг эрэх,  ажиллагаанд манай хотын албад холбооныхонд туслахгүй, яагаад гэвэл энэ нь нью-йоркчуудын эрхийг зөрчих болно гэжээ. 

Хотын мэрийн хэлснээр бол Нью-Йоркт өнөөдөр хагас сая орчим хууль бус цагаач хүн амьдарч байгаа юм байна. Тэд ихэвчлэн нууц байдлаар байдаг ч хотын амьдралд хэвийн оролцдог. Гэтэл шинэ Ерөнхийлөгч тэдний эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлээд, хүмүүсийг гудамжинд шалгаад эхэлбэл Нью-Йоркийн цагдаа нар  ийм харгис даалгаврыг биелүүлэхгүй гэсэн байна. 

Хотын мэр бас “Манай хотын цагдаагийн байгууллагад гэхэд л бараг 9000 орчим лал шашинтай ажилтан ажилладаг. Ерөнхийлөгчийн лал шашинтны эсрэг энэ үйлдэл нь цагдаа иргэн хоёрын хооронд үл итгэлцэл бий болгох, улмаар сөрөг нөлөөлөлд хүргэж магадгүй юм” гэж хэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38365
0 эможи
keyboard_arrow_up