Турк 15 мянган албан хаагчаа ажлаас нь халлаа
Долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбоотой хэмээн Зэвсэгт хүчний офицер болон төрийн албан хаагч 15 мянган хүнийг Туркийн Засгийн газар саяхан ажлаас нь халсан байна. Үүний зэрэгцээ 500 гаруй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон албан байгууллагыг хаажээ.
Халагдсан хүмүүсийн дотор цэргийн албан хаагч 1988, цагдаагийн 7586 ажилтан, журам сахиулагч 403 байгаа бол 5000 гаруй нь иргэний байгууллагын ажилтан байна.
Ийм байдлаар төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарснаас хойш Турк улс 110 гаруй мянган хүнийг ажлаас нь халаад байгаа юм. Үүнээс гадна нийт 550 байгууллагыг хааж үйл ажиллагааг нь зогсоосны дотор хэвлэл мэдээллийн есөн хэрэгсэл, буяны 18 байгууллага байна гэж Reuters агентлаг мэдээллээ. Турк төрийн эргэлт хийх гэсэн оролдлог энэ оны долдугаар сарын 15-нд гарсныг эрх баригчид гэгээнтэн Фетуллаха Гюлены лалын байгууллага зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм.