Пан Ги Мун Сирийн талаар бодлоо хэллээ

2016 оны 11 сарын 23

Сири дэх нөхцөл байдлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сүйрэлтэй зүйрлэн дүгнэсэн байна. Тэрээр “энэ бол хамтын сүйрлийн нэгэн хэлбэр юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

“Сирийн эрх баригчид удирдлагуудын зүгээс хүнлэг чанар, алсын хараа, улстөрийн зөв удирдлага хангалтгүй байгаагийн улмаас олон мянган хүмүүс, түүн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсаар байгааг бид харж байна” гэж олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга дурдсан байна.

Дашрамд дурдахад, Сири улс дахь зөрчил мөргөлдөөн 2011 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд олон тооны террорист бүлэглэлүүдийн эсрэг Засгийн газрын арми тулалдсаар байгаа билээ. НҮБ-ын гаргасан тоон баримтаас харахад, энэхүү зөрчил мөргөлдөөний уршгаар одоогоор 300 мянга орчим сиричүүд амь насаа алдаад байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38360
0 эможи
keyboard_arrow_up