БНСУ-ын ерөнхий сайд Ким Чоныг баривчиллаа

2016 оны 11 сарын 22

Бүгд Найрамдах Солонгос улсын Соёлын сайд Ким Чоныг өнөөдөр авлигын хэргээр баривчиллаа. Түүнийг Самсунг компаниас 1.3 сая ам.долларын авлига авахыг шаардсан хэмээн буруутгаж баривчилсан байна. Баривчлах тушаалыг Сөүл хотын шүүгч гаргажээ. Ким Чон нь 2018 он Пёнчаний өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажилд зарцуулах төсвийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан, төрийн нууцтай холбоотой мэдээллийг бусдад дамжуулсан хэрэгт буруутгагдсан байна. Төрийн нууцтай холбоотой маргаан дэгдэх үед Ким Чон Соёлын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38340
0 эможи
keyboard_arrow_up